• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын засгийн газар ард олны амьжиргааг сайжруулахыг чухалчилж байгааг сайшаажээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-11 17:15:27

      3-р сарын 5-ны өдөр чуулж эхэлсэн БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 4-р чуулган Оросын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан байна. Олон салбарын зүтгэлтнүүд болон мэргэжилтнүүд Хятадын ерөнхий сайд Вэнь Жя баогийн засгийн газрын ажлын тайландаа дэвшүүлсэн "12-р 5 жилийн төлөвлөгөө" болон ард олны амьжиргааг хэрхэн сайжруулах талаар гаргасан саналд маш их анхаарал хандуулж байна. Хятадын асуудлын мэргэжилтэн, Оросын дуу хоолой радиогийн хятад хэлний редакцын орлогч дарга Олег Яковлев саяхан манай радиогоос Орост суугаа сэтгүүлч Шэн Жин жинд ярилцлага өгөхдөө, Хятадын засгийн газар ард олны амьжиргааг сайжруулах асуудлыг чухалчлан, ард түмний аз жаргалтай байдлыг үргэлж дээшлүүлж байна. Энэ бол амаргүй ажил юм гэжээ.

      Хятад улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэдэг болсноор хөрш орон Оросын мэргэжилтнүүд Хятадын бүхий л үйл ажиллагааг нягт анхаардаг болсон юм. Олег Яковлев бол олон улсын мэдээ мэдээллийн ажилд 30 гаруй жил хүчин зүтгэж байгаа хүн тул Хятад орон болон түүний соёлыг маш сайн ойлгодог билээ. Одоо тэрээр БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 4-р чуулганд их анхаарал тавьж байна.

      Олег Яковлев хэлэхдээ, "Энэ удаагийн чуулганд би мэдээж маш их анхаарал тавьж байна. Ийм их том үйл явдлыг анхааралгүй өнгөрүүлж болохгүй шүү дээ. Энэ чуулганаар Хятад улс ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө батлан тогтоож, өнгөрсөн 5 жилийн ололт амжилтаа нэгтгэн дүгнэсэн юм. Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө бүрмөсөн арилаагүй нөхцөл байдалд, Хятадын олсон амжилт тун тодорхой харагдаж байгаа юм. Хятад улс эдийн засгаа тогтвортой хөгжүүлж чадлаа" гэжээ.
Олег Яковлев хэлэхдээ, Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао энэ жилийн засгийн газрын ажлын тайландаа, ард олны амьжиргаанд түлхүү анхаарч, Хятадын засгийн газар нийгмийн асуудлуудыг хэрхэн зохицуулсан, ард иргэдийнхээ аз жаргалтай байдлыг хэрхэн байнга дээшлүүлсэн арга барилуудаа жишээ татан тодорхойлон өгүүлсэн байна. Энэ бол хялбар бус ололт амжилт мөн гэжээ.

      Тэрээр хэлэхдээ,  "Улс орон бүхэнд нийгмийн асуудал оршин байдаг. Хэрвээ засгийн газар нь ард олны амьжиргааг сайжруулахыг эцсийн зорилтоо болгох юм бол энэ нь заавал сайн үр дүнд хүрэх юм. Хятадад өдгөө зохицуулах шаардлагатай асуудлууд олон байна. Энэ нь нууц биш. Өдгөө Хятадын засгийн газар нийгмийн их олон асуудлыг чухалчлан үзэж, зохих давхаргын хүрээнд нь судлан зохицуулж байна. Хятад улс зөв чиглэлээр урагшилж байгаа нь энэ бүхнээс харагдаж байгаа юм" гэжээ.

      Сүүлийн жилүүдийн Хятадын нийгмийн өөрчлөлт болон иргэдийн аз жаргалтай байгаа сэтгэгдлийн тухайд Олег Яковлев өөрийн өнгөрүүлсэн үйл явдлуудаар жишээ татаж ярьсан ажээ. Тэрээр ажил явдлаар Хятадад олон удаа ирж байв . Хятадад ирэх болгондоо шинэ сэтгэгдэл төрдөг байсан гэнэ.

      Тэрээр хэлэхдээ, "Миний олж мэдсэнээр бол Хятад орон нутаг дээрээ нугалуураа идээд суусан биш, байнга хөгжиж ирсэн юм. Жишээлж хэлэхэд, намайг очих болгонд хотын өнгө төрх нь байнга шинээр өөрчлөгддөг байсан. Хятадын орон нутгууд уламжлалаа хадгалсан үндсэн дээр бүх талын бүтээн байгуулалт хийж, тасралтгүй өөрчлөгдан шинэчлэгдэж байна. Хятад хүмүүсийн үзэл ухамсар ч ихээхэн дээшилж, хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун болж, хувцас хунар нь ч улам л гоё сайхан болж байна. Миний бодлоор Хятад орон энэ чигээрээ үргэлжлэн хөгжих болно" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе