Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районы холбогдох салбараас мэдээлснээр, 2011 онд Шинжяны "Зам тээвэр нэвтрүүлж, иргэдийг чинээлэгжүүлэх" анхны төсөл саяхан Хэ Тяньнаас эхэллээ. Энэ нь уг иргэдийн амьжиргааны төсөл өмнө зүгээс хойд зүг рүү явагдах бүтээн байгуулалтын ерөнхий нүүр царайг харуулж байгаа юм.
"Зам тээвэр нэвтрүүлж, ард иргэдийг чинээлэгжүүлэх" төсөл гэдэг нь хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтын төсөл болж, Шиньжян районы ирэх 5 жилийн зам харилцааны ерөнхий хөгжлийн хамгийн товойж гарч ирсэн томоохон хоёр төслийн нэг юм. 2011 онд Шиньжян район уг төслийн дагуу 745 жижиг төсөл хэрэгжүүлж нийт тавьсан замын урт нь 6350 км-т хүрч, 44 сянь суурины 1.2 сая иргэдийн зам нэвтрэх нөхцөлийг сайжруулах юм. \Алтанхуар орчуулав\