• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой тэмдэглэхэд гол нь иргэдийн дунд бодитой ажлыг өрнүүлэх явдал хэмээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-11 10:35:21

    Энэ жил Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жил тохиож байна. Бээжингийн 11-дэх удаагийн БХАТИХ-ын 4-р чуулганд оролцож байгаа ТӨЗР-ы дарга Бадамцэрэн манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахдаа юуны түрүүнд иргэдэд бодитой ажил хийх арга хэмжээг өрнүүлэх хэрэгтэй гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, энэ жил Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жил тохиож байна. Бидний гол удирдан жолоодох үзэл санаа бол халуун дотно, сүр жавхлантай, ажил хэрэгч, арвилан хэмнэсэн, аюулгүй, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх явдал юм. Бидний одоогийн хийж гүйцэтгэж байгаа ажил бол нэгд, өөртөө засах район, сянь сумаас 1000 гаруй ажлын хэсгийг хязгаар нутгийн 2000 гаруй ядуу тосгонд илгээж, орон нутгийн иргэдийн шинэ жил тэмдэглэхэд нь тусална. Хоёрт, чухам ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг ойлгох явдал юм.

     Энэ ажлын баг нь анхан шатанд нэг жил болно. Энэ бол бидний 60 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний томоохон хөтөлбөр юм. 60 жилийн ой тэмдэглэх арга хэмжээг бид иргэдэд бодитой асуудлыг нь шийдэж өгч, засгийн газрын төлөвлөгөөнөөс гаднах иргэдийн тулгамдсан асуудлыг зохицуулна гэжээ. \Урангоо, Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе