|
|
||
Эдийн засгийг хөгжүүлэх аргачлалыг түргэтгэх нь УТЗЗ-ийн ээлжит чуулганд оролцож байгаа гишүүдийн халуун сэдэв болжээ. Эрчим хүч болон нөөц баялгийн зарцуулалт их, байгаль орчинд ээлгүй үнэ цэнээр, өндөр хурдтай эдийн засгийг сохроор хөгжүүлэхгүй, харин эдийн засгийн үр ашгийг чухалчилж, түүний чанарыг дээшлүүлэх нь хүмүүсийн нийтлэг ойлголт улам болсоор байна.
Цагаан сар өнгөрмөгц аж ахуйн нэгжүүд шинэ захиалга хүлээн авсан хэдий ч энэ үеэр ажилчин олдохгүйгээс аж ахуйн нэгжийн эздэд хүндрэл учруулж байна. Бүх Хятадын хэмжээнд "ажилчид дутагдалтай "байгаа нь голдуу нэхмэл хувцас, электрон цахим бүтээгдэхүүн, машин механизмын боловсруулах үйлдвэр, зочид буудал, хоол ресторан зэрэг салбаруудад төвлөрч байна. Эдгээр салбарт ажиллах хүчин ихээр дутагдах нийтлэг онцлог байгаа тул хямд ажиллах хүчинд түшиглэн, бүтээгдэхүүнийг боловсруулж ашиг орлого олдог юм. Үүнтэй холбогдуулан БХУТЗЗ-ийн гишүүн Чэнь Жилиэ хэлэхдээ:
Зүүн өмнөдийн тэнгисийн эрэг дагуу районд "ажилчин дутагдалтай байсаар " олон жил болж байна. Энэ нь шинэ үеийн хотод шилжин ирж ажил хийж байгаа тариачид орлого бага, биеийн хүчний ажил хийх хүсэлгүй болсныг харуулж байна. Цаашид ч бага орлоготой, биеийн хүчний ажил хийх хүмүүс өдөр ирэх тутам цөөн болох нь Хятадын аж ахуйн нэгжийг зэрэглэлээ дээшлүүлэх шахалтанд оруулж дээд зэрэглэлийн салбар болох талаас нь авч үзвэл сайн явдал юм гэжээ.
"Ажилчин дутагдалтай байх " үзэгдэл нь бүтцийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийн аргачлалыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна. Тэгвэл аж ахуйн нэгжийн хувьд ажилчнаа яаж авч үлдээх вэ? УТЗЗ-ийн гишүүн Жэжяны Жили хувьцаат корпорацын зөвлөлийн дарга Ли Шүфү "хоёр чуулган"-д нэг төсөл дэвшүүлсэн байна. Түүний үзэж байгаагаар, хөдөлмөрчдийн цалин хөлс, боловсрол, ур чадвар, авьяас билгийг дээшлүүлж чадвал л ажиллах хүчнийг хэмнэж чадна гэжээ .
Тэрээр хэлэхдээ, үйлдвэрийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилчны хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэднийг сэтгэл санааг уужуу тэнүүн байлгаж, мэргэжлийн ур чадварт сургаж мэргэжлийн хүмүүс болгох хэрэгтэй. Хятадын аж ахуйн нэгжийн бие даан шинийг санаачлах чадварыг дээшлүүлэхэд үйлдвэрлэлийн тэргүүн эгнээний ажилчдын хамтын хүчин чармайлтад түшиглэх ёстой. Үйлдвэрлэлийн тэргүүн эгнээний ажилчдын ур чадвар, идэвхийг дайчлах нь аж ахуйн нэгжийн бие даан шинийг санаачлах чадварыг дээшлүүлж, бүтцийг өөрчлөн сайжруулж, эдийн засгийн хөгжлийн аргачлалыг өөрчлөхтэй нягт холбон үзэх хэрэгтэй юм гэжээ.
Зөвхөн тоо хэмжээний өсөлтийг хөөцөлдөж байснаа хүний хөгжлийг анхаарах болсон нь ирэх 5 жилд Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрт цоо шинэ өөрчлөлт гаргах болно. БХУТЗЗ-ийн эдийн засгийн комиссын орлогч дарга Ли Дэшүй хэлэхдээ, саяхан улс орны нийтэлсэн " 12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн төсөлд ирэх таван жилд эдийн засгийн жилийн өсөлтийн хэмжээний урьдчилсан зорилтыг 7 хувь гэж арай доор тогтоосон нь "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд дахин хэзээ ч байгаль орчинг бохирдуулж, нөөц баялгийн хэт хэрэглээг үнэлдэг байснаа больж, өндөр хурдтай хөгжлийг дахин сохроор чухалчлахгүй болсныг энэ нь харуулж байна.
Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг төдий чухалчлахгүй байхын зэрэгцээ үйлчилгээний салбарын хувийн жинг тасралтгүй эрчимжүүлэх болсон байна. Үйлчилгээний салбарын нэмэлт өртгийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 4 хувиар нэмэгдүүлэхээр "12-р таван жилийн төлөвлөгөө"-д дурдсан байна. УТЗЗ-ийн энэ жилийн ээлжит чуулганы хугацаанд үйлчилгээний салбартай холбоотой 40 гаруй гол төслийг хүлээн авсан байна. Хятадын ардчилсан байгуулалын холбоо, 9-р сарын 3-ы нийгэмлэг, Хятадын шударга ёсыг эрмэлзэх нам зэрэг нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдаачдын холбоо орчин үеийн үйлчилгээний салбарыг ихээр хөгжүүлж, эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэх асуудлаар санал санаачилга дэвшүүлсэн байна. \Урангоо, Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |