• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын аж үйлдвэр тогтвортой бөгөөд түргэн хурдацтайгаар өсч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-11 15:31:06

           Үндэсний Статистикийн газар 11-ний өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, энэ оны 1-2-р сард, жилийн орлого нь 5 сая юаниас давсан хятадын аж үйлдвэрийн нэмүү өртөг нь ноднингийн мөн үеийнхээс 14.1 хувиар өсөж, аж үйлдвэр тогтвортой бөгөөд түргэн хурдацтайгаар өссөн байна гэжээ.

          Аж ахуйн нэгжүүдийн байдлаас үзвэл, 1-2-р сард, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон Шянган, Омэнь, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн өсөлт нь ноднингийн мөн үеийнхээс 10 хувиас давжээ.

         1-2-р сард, аж ахуйн нэгжүүдийн экспортын бараа нийлүүлсэн хэмжээ нь 1 триллион 300 тэрбум юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 20 хувиар өсчээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе