• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао нарын удирдагч зарим төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-11 09:16:55

    Хятадын нам ба төрийн удирдагч Вэнь Жябао, Си Жиньпин, Хэ Гөүчян 10-ны үдээс хойш хоёр чуулганд оролцож байгаа зарим төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцжээ.

    Ерөнхий сайд Вэнь Жябао Фүжянь мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Тэрээр төлөөлөгч нарын яриаг сонсоод, Тайван хоолойн баруун эргийн эдийн засгийн район байгуулахыг дэмжих нь ХКН-ын төв хороо тал талын байдлыг бодолцон хийсэн стратегийн шийдвэр юм, Тайвань хоолойн баруун эргийн эдийн засаг нийгмийн хөгжил тэрчлэн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Удирдлага болон ажлын механизмыг боловсронгуй болгож, олон бодлогыг хэрэгжүүлэхийг батлах ёстой гэжээ.

    Хятад улсын орлогч дарга Си Жиньпин Юньнань мужийн хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр саяхан болсон газар хөдлөлтийн гамшгийн байдлыг анхааралдаа авч, гамшигт өртсөн иргэдтэй сэтгэлээ хуваалцаж байхаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ Юньнань муж нь нээлттэй тогтвортой хөгжлийг батлан, хөгжлийн бат бэх үндэс тавихыг хүсжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе