• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын электрон барааны нөөц маш их байна

CRI       (GMT+08:00) 2011-03-11 17:44:03

          Хятадын электрон бараа ирэх 5-10 жилийн хугацаанд дахиад 5-10 дахин өсөх орон зайтай гэж саяхан Хятадын УТЗЗ-ийн гишүүн хатагтай Шюй Шяолань урьдчилан төсөөллөө.

          Тэрээр 2015 онд Хятадын электрон барааны худалдааны веб сайтын хэрэглэгчид 500 саяд хүрч нэмэгдэж, электрон худалдааны веб сайтын жижиглэн худалдааны хэмжээ 2 триллион юаньд хүртэл өсч, нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 7 хувиар өсөж болзошгүй гэлээ.

          Түүний үзэж байгаагаар, Хөдөө тосгоны электрон барааны худалдааг хөгжүүлэх нь хөдөө тосгоны эдийн засгийг өрөгжүүлэхэд нааштай нөлөөлөх тул онцгой зарим бүс нутгийн хөдөө тосгоны барааны эргэлтийг эрчимжүүлж, тариачдад электрон барааны худалдаатай холбоотой сургалт явуулах зэрэг үйлчилгээ арга хэмжээг авбал зохино гэжээ.\Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе