• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын байгаль орчны байдал хүнд байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-03-12 15:04:32

       Өнгөрсөн таван жилд Хятадын байгаль орчныг хамгаалах ажил мэдэгдэхүйц ахиц олж, байгаль орчны чанар ч үр ашигтай сайжирсан атал байгаль орчны байдал мөн л хүнд хэвээр байна гэж Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны дэд сайд Жан Лижүнь 12-ны өдөр Бээжинд хэллээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятадын уламжлалт бохирдол ялгаруулах хэмжээ мөн их байгаа, эдийн засгийн хурдацтай хөгжлийг дагаад байгаль орчны шинэ асуудал тасралтгүй гарсаар байна. Ялангуяа аюултай химийн бодис, органик бохир бодис, цахим хаягдал зэрэг бохир бодис гарч ирлээ. Хятадын ус болон агаар мандлын байгаль орчны асуудал ч бүрмөсөн зохицуулагдаж чадаагүй, хөрсний бохирдлын асуудал ч тодорсоор байна гэжээ.

      Өнгөрсөн таван жилд Хятадын чулуун нүүрсний зарцуулалт 1 тэрбум тоннд хүрэв. Ирэх таван жилийн эрэлт хэрэгцээнээс үзвэл, чулуун нүүрсний зарцуулалт мөн 1 хүртэл тэрбум тонноор нэмэгдэж, байгаль орчны олон асуудал бий болж мэднэ гэж дэд сайд хэллээ.

       Хятадын хотжилт түргэсэж, ирэх таван жилд хотжилтын хэмжээ улам нэмэгдэх юм. Их хэмжээний тариачид хот суурин бараадах нь байгаль орчны байгууламжийн хэрэгцээний өсөлтөд маш их дарамт учруулна гэж Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны дэд сайд Жан Лижүнь хэллээ. \Цэцэн орчуулав\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе