|
|
||
Хятадын Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Вэй Чао-Ань 12-ны өдөр Бээжинд болсон 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадад болсон ган гачиг нь өвлийн улаан буудай болон зуны тариалангийн үйлдвэрлэлд ноцтой нөлөөлөөгүй. Ган гачигтай тэмцэх ажлаа цаашид сайжруулж, хаврын тариалангийн удирдах ажлыг эрчимжүүлвэл энэ жилийн зуны үр тариа элбэг ургац авч болзошгүй гэжээ.
Вэй Чао-Ань хэлэхдээ, энэ онд Хятад улс тал бүрээр үр тарианы ерөнхий хэмжээг 500 тэрбум килограммаас дээш байлгахаар чармайн ажиллана. Мөн тариачдын орлогын өсөлтийг 7 хувиас дээш хүргэнэ гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ онд бүс нутгийн чанартай амьтны өвчин хижиг болон үр тарианы чанарын аюулгүйн хэрэг гаргахгүй байхыг чармайн баталж, ирэх таван жилийн хөдөө тосгоны эдийн засгийн хөгжилд нааштай гараа олгоно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |