|
|
||
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын зөвлөгөөний 4-р хурлын хаалт 13-ны өдрийн 9-цагт Бээжинд боллоо. БХУТЗЗ-ийн дарга Жя Чинлинь хаалтын хурал дээр илтгэл хийж, тус удаагийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал товлосон хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ гэжээ.
Жя Чинлинь хэлэхдээ, хурлын хугацаанд, олон гишүүдээс эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх, эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийхийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, социалист соёлын хөгжил дэвшлийг ахиулах, нийгмийн хяналт удирдлагыг эрчимжүүлэн шинэчлэх, Сянган, Омэний урт хугацааны тогтвортой хөгжил цэцэглэлтийг хэвээр байлгахын зэрэгцээ хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжихийг ахиулах зэрэг гол чухал асуудлаар маш олон үнэ цэнтэй, чухал санал санаачилга дурдаж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ардчилалтай өвөрмөц давуулаг талыг бүрэн харууллаа гэжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |