|
|
||
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын зөвлөгөөний 4-р хурлын хаалтын ажиллагаа 13-ны өдрийн 9-цагт Бээжинд боллоо. БХУТЗЗ-ийн дарга Жя Чинлинь хаалтын хурал дээр илтгэл тавихдаа, тус удаагийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал товлож хэлэлцэх ажлын төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ гэлээ.
Жя Чинлинь цаашид хэлэхдээ, хурлын хугацаанд, олон гишүүдээс эдийн засгийн хөгжлийн аргачлалыг өөрчлөх, эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийхийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах болон баталгаажуулах, социалист соёлын хөгжил дэвшлийг ахиулах, нийгмийн хяналт удирдлагыг эрчимжүүлэн шинэчлэх, Сянган, Омэний урт хугацааны тогтвортой хөгжил цэцэглэлтийг хэвээр байлгахын зэрэгцээ хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжихийг эрчимжүүлэх зэрэг гол гол асуудлаар маш олон үнэ цэнэтэй, чухал санал санаачилгыг дурдаж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ардчилал, өвөрмөц давуу талыг бүрэн харууллаа гэжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |