• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны 4-р чуулган өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2011-03-13 09:32:57

     Хятадын Ардын УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны 4-р чуулганы хаалтын ёслол 13-ны үдээс өмнө 9 цагт Бээжинд боллоо. УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь үг хэлсэн байна.

      УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны 4-р чуулган 3-ны өдөр нээлтээ хийсэн юм. Хурлын хугацаанд олон нам бүлэг хамт олон болон олон үндэстэн олон этгээдийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүд 12-р таван жилийн төлөвлөгөөний төсөл болон холбогдох тайлан, ардын амьдралтай холбоотой чухал асуудлаар, өөрийн эрх үүргээ бодитойгоор биелүүлж идэвхтэй санал оруулан ярилцсан байна.

      Өнөөдрийн хаалтын хурал УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 4-р чуулганы Байнгын хорооны ажлын тайлангийн тогтоолыг баталж, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 4-р чуулганы улс төрийн тогтоолын төсөл зэрэг бичиг баримтыг хянан баталсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе