|
|
||
11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 14-ний үдээс өмнө хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, Хятадын эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтолцооны өөрчлөлт, инфляцыг тогтворжуулах зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс эдийн засгийнхаа өсөлтийн хурдыг санаачлагатай бууруулж, Хятадын эдийн засгийн хөгжил нь голдуу шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэх, хөдөлмөрийн хүчний хэв чадварыг дээшлүүлэх чиглэлд шилжиж, эдийн засгийн өсөлтийн чанар болон үр ашгийг цаашид нэмэгдүүлэх болно. Инфляцыг тогтоон барих ажлыг Хятад улс макро зохицуулалтын тэргүүн чухал байранд тавьж байгаа бөгөөд инфляцын дарамтыг удирдан зохицуулж чадна гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Хүмүүсийн нийдэм анхаарч байгаа орон сууцын үнийн асуудлын талаар Вэнь Жябао хэлэхдээ, орон сууцын үнийг хянан зохицуулахад юуны түрүүнд мөнгөний хөдлөнгүү чанарыг тогтоон барьж, орон сууцын үнийг өсгөх бэл мөнгөний үндэс суурийг арилгах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөрөнгө санхүү, татвар, банк санхүүгийн арга барилаар зах зээлийн эрэлт хэрэгцээг зохицуулах хэрэгтэй. Мөн ч орон нутгийн засгийн газрын үүрэг хариуцлагыг эрчимжүүлнэ гэжээ.
Улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар Вэнь Жябао хэлэхдээ, тэрбум 300 сая хүн амтай том гүрэн Хятад улсад улс төрийн тогтолцооны өөрчлөлт хийх нь хялбар бус бөгөөд тогтвортой, эвсэг зохицонгуй нийгмийн орчин шаардагдах юм, Хятадын коммунист намын удирдлага доор эмх цэгцтэй явагдана гэжээ. Улс төрийн тогтолцооны өөрчлөлт ба эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг уялдуулах ёстой, улс төрийн тогтолцооны өөрчлөлт нь эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөд баталгаа болдог юм. Хятадын өөрчлөлт болон бүтээн байгуулалт хайн сүвэгчлэлтийн дунд оршсоор байгаа бөгөөд өөрийнхөө хөгжлийг нэгэн зүйлийн арга хэлбэр болгон үзээгүй юм. Бидний үзэж байгаагаар, ямарваа улс орон болгон өөр өөрсдийнхөө улс орны байдалдаа тохирсон хөгжлийн замтай юм, бид олон улс орнуудын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Адил бус улс орны адил бус хөгжлийн арга зам нь харилцан хүндэтгэж, харилцан суралцаж, үлгэр жишээ болгож болох юм. Ирээдүйн таван жил буюу хойшдын нэн урт удаан хугацаанд, Хятад улс соёлын өөрчлөлт болон хөгжлийг чухал болгож, Хятадын соёлын уламжлалыг бадруулах, дэлхийн тэргүүний соёл иргэншлээс суралцахыг уялдуулах болно гэжээ.
Японы газар хөдлөлтийн гамшгийн талаар хэлэхдээ, Хятадын тал Японы хэрэгцээ шаардлагын дагуу гамшгаас авран туслахад үргэлжлэн туслалцаа үзүүлнэ гэж Вэнь Жябао илэрхийлжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |