|
|
||
Эх газрын эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт нь Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид илүү ашигтай боломж олгоно гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэв.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, эх газар шинжлэх ухаанчаар хөгжиж, хөгжлийн хэлбэрээ өөрчилж байгаа нь Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын таатай орчин болон бизнесийн илүү ашигтай бололмж олгох юм. Эх газар Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид иргэний хөнгөлөлт эдлүүлж, тэдний эх газар дах хөгжил гадуурхагдахгүй төдийгүй улам их хөгжлийн хандлагатай болох юм гэжээ.
Эх газар болон Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр/ECFA/ энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, энэ оны 2-р сард хоёр эргийн холбогдох тал дүн шинжилгээ хийж, ерөнхийдөө эхлэл сайн, ахиц урагштай, анхны үр дүнд хүрсэн гэж үзлээ гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |