• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг зохицуулан урагшлуулах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 16:17:44

        Хятадын дээд эрхт байгууллага-- БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 14-ний өдөр Бээжинд өндөрлөлөө. Уг чуулганы дараа дотоод гадаадын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөх явдлыг ажлын гол шугамаа болгоно гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр онцлон тэмдэглэхдээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг зохицуулан урагшуулах ёстой гэжээ.

       Хоёр цаг гаруй үргэлжилсэн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжил, соёлын байгуулалт зэрэг олон салбарыг хамарсан 10 гаруй асуултад хариулсан байна. Олон жилийн турш Хятадын эдийн засаг түргэн хөгжлийн хандлагаа хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь нэгэн үед эдийн засгийн хөгжил болон албан хаагчдын ажлын ололт амжилт оруулсан хувь нэмрийг үнэлэн шалгах гол үзүүлэлт болж байсан юм. 12-р таван жилийн төлөвлөгөөндөө Хятадын засгийн газар ирэх таван жилийн эдийн засгийн өсөлтийн товлосон зорилтоо бууруулж, жилийн дундаж өсөлтийг 7 хувиар тогтоосон нь 11-р таван жилийн төлөвлөгөөнийхөөс 0.5 нэгжээр буурсан байна. Үүнийг Ерөнхий сайд Вэнь Жябао тайлбарлаж хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийн зорилтыг бууруулах нь Хятадын эдийн засгийн алс хэтийн хөгжлийн төлөө хийж буй зүйл юм гэжээ.

     "Эдийн засгийн хөгжлийн хурдыг санаачлан бууруулах нь шийдвэр зоригийг харуулж байгаа төдийгүй бас чухал том арга хэмжээ болох юм. Хятадын эдийн засгийг голцуу шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэх, хөдөлмөрчдийн боловсролыг дээшлүүлэх тал руу шилжүүлэхэд эдийн засгийн өсөлтийн чанар болон үр ашгийг дорвитой дээшлүүлэх хэрэгтэй. 7 хувийн хөгжлийн хурд нь ч тийм ч доор биш юм. Бидний эдийн засгийн ерөнхий хэмжээ байнга нэмэгдэж байна, өөрөөр хэлбэл суурь тоо ихсэж байна. Чанар болон үр ашигтай 7 хувийн өсөлтийн хурдад үнэн хүрч чадах нь тийм ч хялбар явдал биш юм" гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.

       2010 онд Хятад улс эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийд 2-рт орж, эдийн засгийн түргэн хөгжил нь Хятадын улсын улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн талаарх гадаадынхны анхаарлыг улам их татах болсон байна. Уг асуудалд холбогдуулан Ерөнхий сайд Вэнь Жябао хэвлэлийн бага хуралд дээр хэлэхдээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг уялдуулан ахиулах ёстой гэж тодорхойлжээ.

      1 тэрбум 300 сая хүн амтай том гүрэнд улс төрийн тогтолцооны өөрчлөлт хийх нь хялбар явдал биш юм. Үүнд тогтвортой, эвсэг зохицонгуй нийгмийн орчин ахуй шаардагдана, Хятадын коммунист намын удирдлага доор үүнийг эмх цэгцтэй хийнэ гэж Ерөнхий сайд илэрхийлжээ.

      Сүүлийн жилүүдэд Хятад зэрэг олон орон инфляцын дарамттай адил бус хэмжээгээр тулгарч байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, инфляцыг тогтоон барих нь засгийн газрын энэ оны макро зохицуулалтын ажлын тэргүүн чухал явдал юм гэжээ.

    "Инфляц нь бар шиг догшин юм, хэрвээ түүний тавьж гаргавал хашиж хориход маш бэрхтэй байдаг. Бидэнд өнөө тулгарч байгаа инфляц үнэндээ олон улсын чанартай. Гаднын инфляц Хятад улсад ихээр нөлөөлж байна. Үүнийг бид тогтоон барихад бэрхтэй байна. Нөгөө талаар манай улсын дотоодод ч хөдөлмөрийн хүчний өртөг дээшилж, олон төрлийн анхан шатны бүтээгдэхүүний үнэ өссөний улмаар бүтцийн чанартай инфляцын байдал ажиглагдаж байна. Бид эдгээр асуудлыг чухалд үзэж зохицуулах ёстой" гэж Вэнь Жябао хэлжээ.

       Хятад улс юаний ханшийг түргэн өсгөх хэлбэрээр инфляцыг зохицуулж болно гэж зарим хүн үзэж байна. Үүнд холбогдуулан Ерөнхий сайд Вэнь Жябао, Хятад улс юаний ханшийн бүрдлийн механизмын өөрчлөлтийг хэлбэрэлтгүй баримтална. Гэвч юаний ханшийн өсөлт нь аажмаар ахих ёстой гэж дахин нотолжээ.

      Сүүлийн үед, баруун Ази, умарт Африкийн бүсэд улс төрийн үймээн дараалан гарлаа. Үүнтэй холбогдуулсан сурвалжлагчийн сонирхсон асуултад Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, "баруун Ази, умарт Африкт улс төрийн үймээн гарсан явдалд бид маш их анхаарч байна. Гэвч Хятад улсыг баруун Ази, умарт Африкийн улс төрийн үймээн гарсан улс орнуудтай зэрэгцүүлж үзэх нь буруу гэж бид үзэж байна. Бид Хятадын үндэсний онцлогт зохицсон хөгжлийн замыг сонгосон. Үүнтэй адилаар ямарваа улс орон өөрийн орны хөгжилд зохицсон хөгжлийн замаа сонгох ёстой гэж бид үзэж байна. Бид олон орны ард түмний сонголтыг хүндэтгэнэ" гэжээ.

      Энэ сарын 11-ний өдөр Япон хүчтэй газар хөдлөлт болон цунамийн гамшигт өртөж, олон хүн эндэж шархдаж, эд хөрөнгө хохирсон байна. Японд гамшиг гарсан явдалд, сайн хөрш болсны хувьд, Хятадын засгийн газар болон ард түмэн маш их сэтгэл тавин, халамжилж байна. Газар хөдлөлт болон цунамийн гамшигт өртсөн Японы засгийн газар ард түмэнд хандан Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын засгийн газар ард түмний өмнөөс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал дээр илэрхийлжээ.

     Үүнээс гадна, Ерөнхий сайд бас хоёр эргийн эдийн засаг, худалдааны харилцаа, Сянганы хөгжил зэрэг асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.\О. Дарамбазар, Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе