|
|
||
БХАТИХ-ын 11 дэх сунгуулын төв хорооны 4-р чуулганы дарга нарын хэсэг 13-ны үдээс хойш 4 дэх хурлаа хийж, засгийн газрын ажлын тайлан, Хятадын улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн "12-р таван жилийн төлөвлөгөө", 2011 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2011 оны төвийн болон орон нутгийн төсөв тооцоо зэрэг 7 тогтоолын төслийг БХАТИХ-ын бүгд хурлаар батлуулах шийдвэр гаргажээ.
Төлөвлөгөөний дагуу, БХАТИХ-ын бүгд хурал 14-ний үдээс өмнө өндөрлөж, гишүүд хурал өндөрлөхөөс өмнө дээр дурдсан тогтоолын төслүүдийг хянан хэлэлцэж, санал оруулах болно. Хурлын дараа, Хятадын ерөнхий сайд ВэньЖябао дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм.\Э.Цогзолмаа, Дүүрэн-жаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |