• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадыг улс төр нь тогтворгүй байгаа орнуудтай харьцуулах нь зохисгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 11:34:03

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 14-ний өдөр хэлэхдээ, Хятад улсыг улс төр нь тогтворгүй байгаа ямарваа улс орнуудтай харьцуулах нь зохисгүй юм гэжээ.

      Вэнь Жя бао онцолж хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэл болон бүтээн байгуулалтын талаар судлан шинжилсээр байгаа бөгөөд өөрийн хөгжлөө ерөөс хэв загвар болгож үзэж байгаагүй юм. Аливаа улс орон бүгд өөр өөрийн улс орны байдлаа үндэслэн хөгжлийн замаа сонгох ёстой. Бид олон орны ард түмний сонголтыг хүндэтгэнэ. Улс орнууд хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, арга туршлагаа харилцан суралцах ёстой гэж бид үзэж байна гэжээ.

      Вэнь Жя бао хэлэхдээ, Хятад улс өөрийн орны байдалдаа тохирсон хөгжлийн зам сонгосон. Өөрчлөлт шинэчлэлт хийсэн 30 гаруй жилд, Хятадын эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, ардын амьжрал илт сайжирсан хэдий ч Хятад орон мөн хөгжиж байгаа орон хэвээрээ байна. Бидний сонгосон замын онцлог бол заавал эдийн засгийн байгуулалтаар гол болгох, нийгмийг төв шударга байлгах, ард түмний ардчиллын эрхийг батлахыг баримтлах хэрэгтэй юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе