• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх болно гэж Оросын мэдээллийн хэрэгсэл үзэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 16:27:49

    Олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн өдрүүдэд Бээжинд хуралдсан Хятадын хоёр чуулганд анхаарлаа хандуулж, Хятад улс хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх болно гэж Оросын мэдээллийн хэрэгсэл үзэв.

    Оросын Бизнесмен сонины Сайтад мэдээлснээр, Хятадын хоёр чуулганы хугацаанд депутат гишүүд улс орны ирээдүйн таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг авч хэлэлцлээ. Хятадын засгийн газрын хувьд , эдийн засгийн өсөлтийн хурдыг чухалчлахаас илүү, эдийн засгийн хөгжлийн тооны өөрчлөлтийг чухалчилдаг байснаасаа чанарын өөрчлөлтийг чухалчилдаг боллоо гэжээ.

    Оросын Известия сонинд 13-ны өдөр Хятад улс эдийн засгийн хэлбэрийг өөрчилж, эрчим хүч хэмнэсэн, ногоон эдийн засгийн үйлдвэрлэл, хэрэглээ, амьдралын арга хэлбэр рүү шилжиж байна гэж бичжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе