|
|
||
Хятад улсын олон улсын банк санхүүгийн хямралыг давах багц төлөвлөгөө өнөө тулгарч буй асуудлыг зохицуулах төдий биш харин алс хэтийн хөгжлийг харгалзсан гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямрал Хятадын цогц эдийн засагт ихээр нөлөөлсөн. Иймээс Хятад улс дөрвөн агуулга бүхий багц төлөвлөгөө хэрэгжүүлсэн юм. Энэ нь их хэмжээний санхүүгийн хөрөнгө оруулалт, бүтцийн шинжтэй татварыг бууруулахаар аж ахуйн нэгжийн эрч хүчийг сэргээсэн байна. Нийгмийн баталгааны төвшинг их хэмжээгээр дээшлүүлж, ардын амьдралыг тогтвортой болгон сайжруулсан байна. Шинжлэх ухаан техникийн тулгуур хүчийг ихээр ахиулж, эдийн засгийг ар талтай болгоно. Аж ахуйн нэгжийн бүтцийн өөрчлөлтийг урагшлуулж, шинээр хөгжиж буй стратегийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг болно гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, бид ингэж чармайснаар Хятадын эдийн засаг дэлхийд хамгийн түрүүнд сэргэж, эдийн засгийн байгуулалт ноцтой цохилтод өртөхөөс сэргийлж чадсан гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |