• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд хүндрэлтэй тал нь үзэл баримтлал болон бүтээмжийн механизмийг өөрчлөхөд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 15:21:09

     Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд Хятадын ба гадаадын сэтгүүчдийн асуултад хариулах үедээ хэлэхдээ, Хятад улс хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд хүндрэлтэй тал нь үзэл баримтлал болон бүтээмжийн механизмийг өөрчлөхөд байна гэжээ.

    Вэнь Жябао хэлэхдээ: "цор ганц GDP"-ын үзэл баримтлалыг тууштай өөрчлөх хэрэгтэй. Эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулж, иргэдийн амьжиргааг сайжруулахад эдийн засгийн ерөнхий хэмжээг байнга нэмэгдүүлэх шаардлага бий. Гэвч эдийн засгийн ерөнхий хэмжээг нэмэгдүүлэхэд нөөц, эрчим хүчийг хорогдуулж, орчинг бохирдуулахаар орлуулж болохгүй. Ингэж хийх нь тогтвортой хөгжиж чадахгүй харин хойч үеийнхэнд сөргөөр нөлөөлнө гэжээ. Боловсон хүчний ажлын амжилт, оруулсан хувь нэмрийг үнэлэхэд бүс нутгийн эдийн засгийн ерөнхий хэмжээг харах төдийгүй эдийн засаг, нийгмийн зохицол, нийгмийн үйлсийн хөгжил, нийгмийн дэвшил, шударга ёс болон иргэдийн амьжиргаа сайжирсан зэргийг харгалзах хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе