|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жяобао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын тариачдын орлого ихээр нэмэгдэв. Гэвч учраа мэдэлгүй баярлаж хөөрч болохгүй. Учир нь Хятадын хөдөө аж ахуйн суурь бэхжээгүй болохоор тариачдын орлогын өсөлт тогтворгүй байна гэжээ.
Вэнь Жяобао хэлэхдээ, тариачдын орлогын өсөлт нь нийгмийн голч шударга ялангуяа орлогын хувиарлалтын шударга байхын маш чухал тал болно. Хойшид Хятад улс тариачдын орлогыг нэмэгдүүлэхээр ихээхэн чармайлт гаргах болно гэжээ.
Хөдөө аж ахуйн татварыг хүчингүй болгож, 9 жилийн заавал сургах боловсрол хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээгээр дамжуулж, Хятадын тариачдын орлого ихээр нэмэгдэв. 2010 онд тариачдын орлого 5119 юаньд хүрч, өсөлтийн хэмжээ 10 гаруй хувьд хүрч, хот суурины оршин суугчдын орлогын өсөлтөөс давсан байна. Өнөө засгийн газраас өрхийн бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг нааштай хийж, шаардлага хангасан хотод ажиллаж байгаа тариачин өрхийг хотод оруулж байна.
Үүний зэрэгцээ хотод ажиллаж байгаа тариачдын амьжиргаа болон ажлын явцад оршиж байгаа дамжаанд сурах, хүүхэд сургуульд сурах, нийгмийн хамгаалал зэргийг шийдэж байна. Эдгээр арга хэмжээ нь тариачдын орлогыг цаашид нэмэгдүүлэх болно гэж Вэнь Жяобао тэмдэглэжээ.
/Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |