|
|
||
Хятадын Төрийн Зөвлөийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс төрийн өмчийн эдийн засаг болон иргэдийн эрхэлсэн эдийн засаг харилцан өрсөлдөж, хамтаар хөгжихөд тус төхөм үзүүлэхийг хатуу баримтлана. Хятад улсад "төрийн өмчийн эдийн засаг хөгжиж, иргэдийн эрхэлсэн эдийн засаг буурсан " гэх асуудал байхгүй гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, 2005 онд Хятад улс төрийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг дэмжиж, урамшуулж, дагуулан хөтлөх бодлого гаргасан. 2010 онд иргэдийн эрхэлсэн хөрөнгийн оруулалтыг урамшуулах, дагуулан хөтлөх бодлого гаргав.Өнөө Хятад улс холбогдох бодлогуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан дүрэм боловсруулж байна. Эдгээр арга хэмжээ төрийн бус эдийн засгийн хөгжлийг цааш ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.
Хятад улсад "төрийн өмчийн эдийн засаг хөгжиж, иргэдийн эрхэлсэн эдийн засаг буурсан " гэх асуудал байхгүй, "иргэдийн эрхэлсэн эдийн засаг хөгжиж,төрийн өмчийн эдийн засаг буурсан" гэх асуудал ч оршоогүй. Өнөө бүх Хятадын үндсэн хөрөнгө оруулалтад иргэний хөрөнгө оруулалт 50 гаруй хувьд хүрэв. Аж ахуйн нэгжид иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, бүтээгдэхүүн, хөрөнгийн нийт хэмжээ , ажлаар хангагдагсдын тоогоор тус тус төрийн өмчийн аж ахуйн нэгжээс давсан байна. Төрийн өмчийн эдийн засгийн хэвийн жин буурсан хэдий ч төрийн эдийн засгийн амин судсыг атгасаар байна. Үүнээс гадна төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт гүнзгийрсээр байна. Ялангуяа хувьцааны тогтолцоо болон орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцооны дагуу, иргэдийн хөрөнгийг ихээр татав. Ингэх нь төрийн эдийн засгийн хөгжилд ч ашигтай юм гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |