• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулсан нь чанар үр ашгийг дээшлүүлэх зорилготой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 11:33:50

    Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулсан нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг гол шугамаа болгож,Хятадын эдийн засгийн хөгжлийг шинжлэх ухааны дэвшил болон хөдөлмөрчдийн боловсролыг дээшлүүлэхэд шилжүүлж, эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэхэд оршино гэжээ.

    Хятадын ирэх таван жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төсөөллийг жил тутамд 7 хувь гэж тогтоосон байна, өнгөрсөн таван жилийн төлөвлөгөөтэй харьцуулбал 0.5 хувиар буурсан юм.

    Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс эдийн засгийг хөгжүүлэх хурд, ажлаар хангах болон инфляц энэ гурван талыг хооронд нь тэнцвэртэй байлгах шаардлагатай юм. Хятад улс эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийхээр дамжин эдийн засагт урт хугацааны турш оршиж ирсэн тэнцвэргүй , зохицонгуй бус тасралтгүй бус асуудлыг зохицуулж, эдийн засгийн хөгжлийг хүн ам, байгаль орчны хамгаалалт, нөөц баялагтай зохицонгуй болгоно гэжээ. Ажлаар хангах тухай ярих үед Вэнь Жябао хэлэхдээ, жижиг дунд аж ахуйн нэгж болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэхээр ажлын байрыг нэмэгдүүлнэ гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе