• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулган Бээжинд өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-14 10:24:47

            Хятадын хамгийн дээд эрхт байгууллага-Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулган хэлэлцэх хэргээ бүрэн дуусгаж, 14-ний үдээс өмнө Бээжинд өндөрлөжээ. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь зэрэг нам төрийн удирдагчид чуулганд оролцож,  Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө чуулганыг даргалжээ.

           Чуулган нь ерөнхий сайд Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайлан, улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, 2011 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө болон 2011 оны төвлөрсөн төсөв, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газрын ажлын тайланг баталжээ.

         Дарга Ү Бангүө хаалтын ёслол дээр хэлэхдээ, энэ удаагийн чуулган олон үүргээ бүрэн биелүүллээ. Шинэ гараан дээр  бид хууль тогтоох ажлыг улмаар эрчимжүүлэн өөрчилж, шинжлэх ухааны үндэслэлтэй хууль тогтоох, ардчилсан хууль тогтоох ажлыг түлхэн ахиулж, Хятадын онцлогтой социализмын хуулийн системийг тасралтгүй боловсронгуй болгож, хуулийн бодит  үр ашгийг улмаар хүндэтгэж, үндсэн хууль болон хуулийн эрх ашиг,нэр хүндийг хамгаалж, хуулийн дагуу засаглал явуулах болон хуулийн төв голч байдлыг түлхэн ахиулж, нийгмийн хуулийн үзэл ухамсрыг нэмэгдүүлж, хуулийн дагуу төрөө засах үндсэн чиг бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, социализмын хуулийн засаглалт орныг бүтээн байгуулах болно гэжээ.

         Чуулганы дараа, Хятадын ерөнхий сайд Вэнь жябао Хятадын болон гадаадын сэтгүүлчтэй уулзсан бөгөөд тэдний  асуусан асуултад хариулжээ.

     Чуулган 3-р сарын. 5-ны өдөр эхэлсэн юм. Чуулганы нарийн бичгийн газрын мэдээлснийг үзвэл, чуулганы хугацаанд  чуулган 566 төсөл хүлээн авч, үүнд хуулийн салбарын 558 төсөл, хяналтын 7 төсөл, бусад зүйлд 1 төсөл хүлээн авчээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе