|
|
||
Сянган олон улсын банк санхүүгийн төв байх давуу байр сууриа өөрчлөхгүй гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд илэрхийлжээ.
Тэрээр Бүх Хятадын АТИХ-ын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улсын шинэ таван жилийн төлөвлөгөөнд Сянганыг хилийн гаднах юанийн тооцоолон бодох төв, олон улсын хөрөнгө санхүүг удирдах төв болгохыг онцлон чухалчилсан байна. Үүний зэрэгцээ Сянган болон эх газрын холбогдох төрөл бүрийн дэд бүтцийн байгуулалтыг түргэн ахиулж, бараа тээвэр, хүмүүсийн солилцоог дөхөмчлөх болно. Эдгээр нь Сянганы банк санхүүгийн төв болох статусыг бэхжүүлэн хөгжүүлэх болно гэжээ.
Сянган боловсрол, шинжлэх ухаан техникийг чухалчилж, Сянганы хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэхийг тэрээр хүсэж, нийгмийн баталгааны системийн байгуулалтыг ахиулж, эмзэг давхаргыг сайтар халамжлахыг Вэнь Жябао хүссэн байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |