|
|
||
Энэ онд Хятад улс инфляцыг тогтворжуулах явдлыг макро зохицуулалтын ажлын тэргүүнд тавих ба Хятад улс инфляцын урьдчилсан төсөөллийг удирдах итгэл төгс байна гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсад инфляц бий болсон нь нэг талаар зарим орон хэмжээтэй чөлөөт валютын бодлого хэрэгжүүлж, валют болон овортой бараа бүтээгдэхүүний үнэ их хэлбэлзэлтэй болсноос болсон юм. Нөгөө талаар, Хятадын эх газрын хөдөлмөрлөх хүчний өртөг их болж, анхан шатны боловсруулалттай бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болсон юм гэжээ.
Хятад улс дараах гурван талаас инфляцын урьдчилсан төсөөллийг удирдах болно. Нэгд, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн баталгаа хангамжийг хөгжүүлэх болно. Хоёрт, гүйлгээг сайжруулж, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйлгээг эрчимжүүлэх болно. Гуравт, эдийн засаг болон эрх зүйн арга барилаар зах зээлийг сайн удирдах болно гэж тэрээр бас хэлжээ.
Хүмүүсийн анхаарч байгаа орон сууцны үнийн асуудлаар Вэнь Жябао хэлэхдээ, орон сууцны үнийг жолоодоход эн тэргүүнд хөрөнгө мөнгөний гүйлгээг хязгаарлаж, орон сууцны үнэ өсөх хөрөнгө мөнгөний үндэс суурийг арилгана. Үүний зэрэгцээ санхүү, татвар, банк санхүү зэрэг арга барилаар зах зээлийн эрэлт хэрэгцээг зохицуулах болно. Мөн орон нутгийн засгийн газрын үүрэг хариуцлагыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |