|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-нд болсон БХАТИХ-ын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы талд цаашид ч шаардлага бүхий дэмжлэг туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, өнөөдрийн хэвлэлийн бага хурлын боломжийг ашиглан онц газар хөдлөлтийн гамшигт өртөж нас барсан Япон иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлж, нийт япончуудтай сэтгэлээ хуваалцаж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс мөн газар хөдлөлт ихтэй орон бөгөөд Японы гамшигт нэрвэгдсэн ард олонтой сэтгэл санаа нэгтэй байна. Хятадын олон улсын аврах багийнхан 13-ны өдөр Японд очсон бөгөөд гамшигт туслах эд бараа ч мөн Японд хүргэгдээд байна. Үүний зэрэгцээ, Японы талд цаашид ч шаардлагатай туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |