• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэл мэдээллүүд "Хоёр чуулган"-ны өндөрлөсөнд анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-15 16:40:52

      ХАУТЗЗ болон БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 13, 14-ний өдөр тус тус өндөрлөв. "Хоёр чуулган"-ны өндөрлөсөн болон Хятадын ерөнхий сайд Вэнь Жя баогийн хэвлэлийн бага хурал хийлгэсэн зэрэг мэдээлэл нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан юм.

      Германы DPA агентлаг 14-ний өдөр мэдээлэхдээ, БХАТИХ эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөх замаар, тариачдын орлогыг нэмэгдүүлэх болон нийгмийн тогтвортой байдлыг дээшлүүлэх 5 жилийн хөгжлийн зорилтыг баталсан байна. Ирэх 5 жил нь чухал цаг үе байх болно гэж Ерөнхий сайд Вэнь Жя бао хэвлэлийн бага хурал дээр онцолж хэлсэн байна. Хятадын засгийн газар ирэх 5 жилд эдийн засгийн хөгжлийн чанар чансаа болон үр ашгийг дээшлүүлж, нийгмийн тогтвортой, эвсэг зохицонгуй байдлыг ахиулахаар байгааг энэ нь харууллаа гэжээ.

      Петер агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жя баогийн хэлснээс үзэхэд, Хятад улсад энэ жил ажлын байраар хангах болон инфляцыг бууруулахыг тэнцвэртэй байлгах үүрэг тулгарч байна гэжээ.

      Ассошиетед пресс агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жя бао юаний ханшийг түргэн өсгөхөөр дамжуулан, инфляцийн өсөлтийг хязгаарлах боломжгүй гэсэн бөгөөд, юаний ханш өсөхөд хүрвэл Хятадын аж ахуйн нэгжүүд болон ажлын байраар хангахад хүнд цохилт болох асуудлыг Хятадын засгийн газар заавал бодолцох хэрэгтэй гэж илэрхийллээ гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэн-жаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе