|
|
||
3-р сарын 10-нд, БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 4-р чуулганы 2-р бүгд хурал Бээжинд хотод хуралаж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө ажлаа тайлагнах үедээ ёслол төгөлдөр тунхаглахдаа, "Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцоо нэгэнт бүрэлдсэн байна", Хятадын нийгмийн салбар бүхэн мөрдөх хуультай боллоо гэжээ.
2010 оны эцэс гэхэд, Хятад улс 236 ширхэг хууль, засаг захиргааны 690 гаруй дүрэм тогтоол ба газар нутгийн чанартай 8600 гаруй хууль дүрмийг боловсруулан хэрэгжүүлсэн байна. Одоо нийгмийн харилцааны тал бүрийг хамарсан хууль зүйн салбар гүйцэд бий болж, хууль хэрэгжилтийн салбарын хамгийн үндсэн, хамгийн гол хууль зүй нь нэгэнт боловсронгуй болж, түүнд зохицох засаг захиргааны дүрэм тогтоол болоод орон нутгийн чанартай дүрэм тогтоол ч гүйцэд боловсронгуй болж, хууль зүйн системийн дотоодод шинжлэх ухаанч байх болон эвсэг зохицонгуй байхыг үндсэнд нь нэгтгэж чадсан байна.
Дарга Ү Бангүө Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцооны ач холбогдлыг ийнхүү үнэлсэн байна. Тухайлбал, Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцооны бүрдэл нь улс орны бүх ажил төрлийн хөгжлийг хуулиар баталгаажуулах замд хөтлөн оруулж, тогтолцооны хувьд, мөн хуулийн хүрээнд улс орны хөгжлийн явц дахь хамгийн үндсэн, бүх талыг хамарсан, тогтвортой бөгөөд урт хугацааны асуудлыг зохицуулж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох, социалист ардчилсан улс төрийн хөгжил, социалист тэргүүний соёлын цэцэглэлт, социалист эвсэг зохицонгуй нийгмийг байгуулах зэрэгт үнэ цэнийн хандлага, хөгжлийн чиглэл болон үндсэн зам шугам зэргийг тодорхойлж, хүчирхэгжсэн, ардчилсан, боловсон, эвсэг зохицонгуй социалист орчин үеийн улс орныг бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн ауга их сэргэн мандатыг биелүүлэхэд хууль зүйн гуйвшгүй үндэс суурийг хангасан байна гэжээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын хууль зүйн хорооны гишүүн, БХАТИХ-ын хууль дүрмийн ажил хариуцсан хорооны орлогч дарга Шинь Чүнь-ингийн үзэж байгаагаар, ялангуяа сүүлийн хэдэн жил "Засаг захиргааны хяналтын хууль", "Нөхөн төлбөрийг төлөх тухай үндэсний хууль", "Нийгмийн даатгалын хууль", "Ард иргэдийн зөрчил маргааныг зохицуулах тухай хууль" зэргийг батлан хэрэгжүүлсэн явдал нь Хятадын хууль дүрэм нийтийн эрх ашгийг улам хянаж журамжуулах, эрхт ардын эрх ашгийг хамгаалж баталгаажуулахыг чухалд авч үзэн, мөн нийгмийн эвсэг зохицонгуй хөгжил, ард олны хууль дүрмийн хэрэгжилтэд оролцох хир хэмжээг улам чухалчлах болсныг харуулж байгаа юм байна.
Социалист ардчилсан улс төрийг хуульчлах нь Хятадын эрх баригч намын Хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн байгуулалтыг тал бүрээр дүгнэсний үндсэн дээр тогтоосон чухал зорилт байж, энэ нь нэгэнт хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн хөгжлийн илэрхий онцлог болсон байна. Ялангуяа 2004 оны "улс орон хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулах" гэдэг заалт үндсэн хуульд бичигдсэн явдал нь засгийн газар эдийн засгийн үүднээс хууль тогтоох, нийгмийн хөгжлийн үүднээс хууль тогтоодог байснаа иргэдийн амьжиргааг харгалзан хууль тогтоох болсныг харуулж, "хүний төлөө байх", "шинжлэх ухаанч хөгжил"-ийг аиьдрал практик дээр хэрэгжүүлсний хамгийн сайн тусгал болох юм.
Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцоо бүрэлдсэн явдал нь цаг үеийг зааглах том чухал үйл хэрэг байж, Хятадын социалист ардчилсан хууль зүйн байгуулалтын түүхэн дэх чухал зүйл болох төдийгүй, нэн ялангуяа Хятадын онцлогтой социалист ардчиллын хөгжил цэцэглэлтэд хууль зүйн баталгаа болж, тэрээр ард түмний хөгжлийн ололт амжилтыг хамтаар хуваалцахыг баталгаажуулж, социалист эвсэг зохицонгуй нийгмийг байгуулахыг түргэтгэж, Хятадын нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм.
Урт хугацааны хууль боловсруулах явцад бүрэлдсэн Хятадын онцлогтой социализмын хууль зүйн систем нь Хятадын онцлогтой социализмын байгуулалтад тогтолцоо болон хуулийн баталгааг хангаж, Хятадын хууль зүйн түүхэн дэх гол амжилт болсон байна. Гэвч, Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцоо нь ямар ч дутагдалгүй, төгс төгөлдөр байж, түүнийг бүрэн боловсронгуй болгоход урт хугацааны замнал шаардагдаж байна.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |