• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо мэдэгдэлдээ Хятадын "Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө"-г сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-16 09:58:22

           Европын холбооны комисс 15-ны өдрийн мэдэгдэлдээ Хятадын АТИХ-ын баталсан "Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө"-г сайшаажээ.

           Европын холбооны комиссын цаг уурын асуудал хариуцсан гишүүн , хатагтай Конние Хедегаард 15-ны өдөр мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, Хятадын "Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө" бол эдийн засгийг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах хамгийн сайн үлгэр жишээ болсон байна. "Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө" нь анх удаа эрчим хүч ашиглах үр ашгийг дээшлүүлэх, цэвэр эрчим хүчнийг хөгжүүлэхийг эдийн засгийн хөгжлийн төвд тавьж, цахилгаан хөдөлгүүрт авто машин, дахин сэргээгдэх эрчим хүч, оюуны цахилгаан сүлжээ зэрэг хүлэмжийн хий бага техникийг ахиулахыг чухалчилсан байна. Хятад улс хүлэмжийн хийн зах зээлийн систем байгуулж, аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар шийдвэр гаргасан нь хүмүүсийг зоригжуулж байна. Европын холбоо энэ салбарт Хятадтай хамтран ажиллах болно гэжээ.

          Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Европын холбоо Хятадын цэвэр эрчим хүчийг хөгжүүлж буй аргаас зайлшгүй суралцаж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээ эрчимжүүлэх ёстой, энэ нь Европын эрчим хүчний зардлыг багасгаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үүний зэрэгцээ мөн олон ажлын байр нэмэгдүүлнэ гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе