![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
4-р сарын 7-ны өдөр бол дэлхийн эрүүл мэндийн өдөр юм. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Эм бэлдмэлийг дураараа үл хэрэглэе—Одооноос үүнийг ухаарахгүй юм бол хожим хэрэглэх эм олдохгүй болно" гэсэн уриан дор зохион явуулж байна. Мөн өдөр, ДЭМБ болон ХЭМЯ хамтран Бээжинд эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх тухай анхны хурлыг хийсэн бөгөөд 2011 оны дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулсан арга хэмжээг нээх ёслолын үйл ажиллагааг явуулж, үрэвслийг дарах эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх санаачилгыг гаргасан байна. Сэтгүүлчийн мэдээлснээр, үрэвслийг дарах эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх талаар ХЭМЯ тусгай олон арга хэмжээ авах юм байна.
Сүүлийн жилүүдэд, үрэвслийг дарах эм бэлдмэлийг дэлхий дахинд хэрэглэж байгаа тоо хэмжээ, эрч хүч нь тасралтгүй нэмэгдэж байна. Үүний улмаас буй болж байгаа нянг дарах эм бэлдмэл хүний биед үйлчлэхгүй болж байгаа явдал нь олон нийтийн эрүүл мэндийн ноцтой асуудал болоод байгаа юм. ХЭМЯ-ны сайдын орлогч Ма Шяо вэйгийн танилцуулж хэлснээр, үрэвслийг дарах эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэхгүй бол маш ноцтой үр дагавар гарах болно.
Ма Шяо вэй хэлэхдээ, "Үрэвслийг дарах эм бэлдмэлийг клиникт хамгийн өргөн хэрэглэдэг юм. Эмчилгээ, тариж үржүүлэх салбар, тариалан, мал аж ахуй зэрэг олон салбарт өргөнөөр хэрэглэдэг болсноор нян нь эм бэлдмэлдээ дасаж, үйлчлэхээ больж байгаа явдал улам нэмэгдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд, зарим улс орон газар нутагт үрэвслийг дарах бүх төрлийн эм бэлдмэлд дарагддаггүй нян ч илэрсэн байна. Ингээд хүн төрөлхтөн халдварт өвчний заналхийлэлд дахин өртөж байгаа юм" гэжээ.
Хятадын засгийн газар эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх асуудлыг маш чухалчилж, ЭМЯ олон арга хэмжээ авсаар ирсэн байна.
Ма Шяо вэй хэлэхдээ, " ЭМЯ бүх Хятадын үрэвслийг дарах эм бэлдмэлийг клиникт хэрэглэх талын хяналтын сүлжээ, нянгийн эм бэлдмэлд тэсвэртэй байгааг хянах сүлжээ, эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх зэрэг асуудлын сүлжээг байгуулж, үрэвслийг дарах эм бэлдмэлийг клиникт хэрэглэх, нянгийн эм бэлдмэлд тэсвэртэй байгааг хянах болон урьдчилан мэдээлэхийг эрчимжүүлсэн байна. Бас үндэсний хэмжээнд олон төрлийн сургалт дамжааг зохион байгуулж, эмч сувилагч нарын үрэвслийг дарах эм бэлдмэлийг клиникт зөв зохистой хэрэглэх чадвар болон клиникт бичил амьд бодисыг шалган шинжлэх төвшинг дээшлүүлж, өвчөнд эм бэлдмэлийг аюулгүй хэрэглэхийг баталгаажуулсан юм" гэжээ.
ЭМЯ-ны эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх ажил хариуцсан мэргэжилтнүүдийн комиссын гишүүн, Жэ жян их сургуулийн анагаахын дээд сургуулийн харьяа 1-р эмнэлгийн дарга профессор Шяо Юн хун-гийн үзэж байгаагаар, эдгээр арга хэмжээ нь үрэвслийг дарах эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэж байгаа асуудлыг зохицуулахад тустай боловч дээрх асуудлыг зохицуулахад мөн урт хугацааны механизмыг тогтоох шаардлагатай юм байна.
Шяо Юнхун хэлэхдээ, "Юуны түрүүнд эм бэлдмэлийг төрөл зүйлээр нь ялган хувааж, адил бус зэрэглэлийн эмч нарын эм хэрэглэх тус тусын эрхийн хүрээг нь хязгаарлан заах хэрэгтэй. Энэ нь олон улсад өргөнөөр хэрэглэгддэг маш их үр ашигтай арга барил мөн тул үрэвслийг дарах чухал эм бэлдмэлийг зүй бусаар хэрэглэхээс зайлуулж болох юм. Мөн өвчтөний шинжилгээний дүнг нийтлэх зэргийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхийг эмнэлэгт тулган шаардах хэрэгтэй. Энэ нь богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх хэдий ч үүнийг эмч болон өвчтөнүүдийн идэвхтэй оролцдог үйл явц болгон идээшүүлэх хэрэгтэй юм" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |