• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Худалдааны чуулга уулзалт Саньяд болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-09 16:41:43

      9-ний өдөр Хятадын Хайнань мужийн засгийн газар мэдэгдэхдээ, Брикийн орнуудын бизнес худалдааны чуулга уулзалт 4-р сарын 13-14-ний өдрүүдэд Хайнаний Саньяд "Шинэ зах зээл дэхь олон орны хамтын ажиллагаа хийгээд дэлхийн эдийн засгийн хөгжил" уриан дор болно гэжээ.

      Тэр үеэр Брикийн орнуудын тэргүүн, засгийн газрын, бизнес худалдааны, эрдэм шинжилгээний салбарын зочид төлөөлөгчид нийт 400 орчим хүн хуралд оролцож, Брикийн орнуудын тэргүүн болон сайд нар хуралд үг хэлэх юм. Хурлын хугацаанд гишүүн орнууд "Брикийн орнуудын бизнес худалдааны чуулга уулзалтын холбооны механизмын ойлголцлолын меморамдумд"-д хамтран гарын үсэг зурж, Брикийн орнуудын бизнес худалдааны салбарын солилцоо, хамтын ажиллагааны тавцанг бий болгох юм. Хурлаас бас "хамтарсан мэдэгдэл" гаргаж, Брикийн орнуудын бизнес, худалдааны салбарын нэгдсэн ойлголт болон хүсэл эрмэлзлэл зэргийг дэлхий дахинд мэдэгдэх юм.

      2011 оны БоАогийн Азийн чуулга уулзалтын хугацаанд Брикийн орнуудын удирдагчдын албан ёсны 3-р уулзалт болох юм, үүнтэй давхцаж, Брикийн орнуудын бизнес худалдааны чуулга уулзалт болох юм. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе