• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИК-ийн 4 орны хөгжил дэлхийн эдийн засгийн илүү зохистой дэг журам тогтооход тустай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-11 16:59:42

      БРИК-ийн 4 орны удирдагчдын 3 дахь уулзалт энэ сарын 14-нд Хай нань мужийн Сань я хотод болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, БРИК-ийн 4 орны байгууллага бол өмнөд умардын яриа хэлэлцээний чухал холбоос бөгөөд БРИК-ийн 4 орноор төлөөлүүлсэн шинэ зах зээлийн орнуудын хөгжил нь дэлхийн эдийн засгийн илүү зохистой дэг журам тогтооход тустай юм.

      Америкийн эдийн засагч Жим Онейл 2001 онд БРИК-ийн 4 орон гэх ухагдахууныг дэвшүүлснээс хойш, БРИК-ийн 4 орон нь шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнуудын төлөөлөгчийн хувиар дэлхийн үйл хэрэгт улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүний улмаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл БРИК-ийн 4 орны байгууллагыг хөгжсөн орнуудтай өрсөлдөх юм уу сөргөлдөх чиглэлээр хөгжиж байгаа хэмээн үзсэн байна. Үүнтэй холбогдуулан, Хятадын орчин үеийн харилцааны судалгааны хүрээлэнгийн дэлхийн эдийн засгийн судлалын газрын дарга Чэнь фэн ин хэлэхдээ, БРИК-ийн 4 орны гишүүд хамтран нэгдсэн нь ямар нэгэн улс орон, хамт олонд чиглэсэн биш юм. Эдгээр орны хөгжлийн эрэлт хэрэгцээ адил бөгөөд мөн ижил асуудалд тулгарч байгаагаас үүдэлтэй гэжээ.

      Тэрээр хэлэхдээ,  "БРИК-ийн 4 орон бүгд хөгжиж байгаа улс орон. Бүгдээрээ хөгжихөөр махран зүтгэж байгаа учраас олон адил талтай төдийгүй бүгд дэлхийн чанартай асуудалд тулгарч байгаа юм. Тухайлбал, инфляцын өсөлт, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний үнэ ханш, цаг уурын өөрчлөлт, дэлхийн хөгжлийн үйл явц дахь туслалцааны асуудал зэрэгт нүүрлэж байгаа юм. БРИК-ийн 4 орны байгууллагын буй болсон нь цаг үеийн хэрэгцээ шаардлагаас болсон, мөн түүхэн зайлшгүй үр дүн мөн. Энэ нь хөгжсөн орнуудад чиглээгүй юм" гэжээ.

      Өмнөд Африкийг элсүүлснээр БРИК-ийн 4 орны байгууллага 5 гишүүнтэй болж, газар зүйн байрлалын хувьд Ази, Европ, Латин Америкаас Африк хүртэл өргөжжээ. БРИК-ийн 4 орны байгууллагын гишүүд олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах, эдийн засгийн хөгжлийн шинэ хэлбэрийг хайх зэрэг талаар үнэн бодит хувь нэмэр оруулсан тул БРИК-ийн 4 орны байгууллагын дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө болон үг хэлэх эрх улмаар эрчимжиж байгаа юм. Эрч хүч нэмэгдсэнээр уг 4 орон хөгжсөн орнуудад хандан хөгжиж байгаа орнуудын эрэл хүслийг улам сайн илтгэж чадаж байна. Чин хуа их сургуулийн Хятад болон дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн эрдэмтэн Юань Ган мин хэлэхдээ,  "20-ын бүлгийн механизм буй болсноос хойш, хөгжсөн орнууд болон хөгжиж буй орнуудын харилцаа зөвшилцөл улам олширч, санал зөрөлдөөнтэй хэдий ч түүнийг багасгах, шийдэн зохицуулах чиглэлээр урагшилж байна. Ийм хандлага санал зөрөлдөөнөө арилгаж, тэнцвэртэй байдалд хөгжихөд ашигтай" гэжээ.

       Дэлхий дахин өнөө эдийн засгийн хямралын шувтаргын үед орж, дэлхийн эдийн засагт цэгцлэлт хийх асуудалд тулгараад байна. Чэнь Фэн ин-гийн үзэж байгаагаар, дэлхийн эдийн засагт цэгцлэлт хийх зэрэг олон улсын чухал асуудлууд нь БРИК-ийн 4 орон болон хөгжсөн орнуудын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний сайхан боломж болох юм. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе