|
|
||
Жилд нэг удаа хуралддаг Бо Аогийн Азийн чуулган энэ сарын 14—16-ны өдөр Хайнань мужийн Бо Аод болно. Азийн 40 гаруй улс орон болон бусад тивийн улс орон, бүс нутгийн засгийн газрын тэргүүн, бизнесийн салбарын удирдагч, мэргэжилтнүүд " далайцтай хөгжил" сэдвийн хүрээнд хэлэлцэх юм. Сүүлийн жилүүдэд Азийн орнуудын эдийн засаг өндөр хурдтай хөгжихийн зэрэгцээ зарим оронд хөгжлийн хэлбэр тэнцвэртэй биш доголдол аажмаар илэрсэн байна. Энэ удаагийн Бо Аогийн Азийн чуулган Азийн орнууд өргөн хүрээнд хөгжлийг биелүүлэхэд оюуны дэмжлэг болно гэж мэргэжилтнүүд үзлээ.
"Далайцтай хөгжлийг биелүүлэх " гэдэг нь хөгжих явц дах ашиг тус, сайн талаа бүхий л улс орон бүс нутагт түгээж , эдийн засгийн өсөлтийн үр дүнг нийт олонд хүртээж, тогтвортой хөгжих явцад эдийн засаг нийгмийн зохицонгуй хөгжлийг биелүүлэхийг хэлж байгаа юм. Эдүгээ хөгжлийн энэ үзэл баримтлал нь Азийн олон эдийн засгийн цогцын нийтлэг ойлголт боллоо гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэстний хорооны Гадаад эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Жан Жяньпин тэмдэглэв.
Азийн орнуудын дийлэнх нь олон улсын аж үйлдвэрлэлийн хуваарилалтад боловсруулах, үйлдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.Ялангуяа бага нэмүү өртөг бүхий боловсруулах үйлдвэрлэх салбар явуулж буй нь зөв эрхлэлт биш тул эдүгээ Азийн олон орны ашиг орлогыг хязгаартай болгож байгаа юм. Орон нутгийн ажиллах хүчин зөвхөн боловсруулах аж үйлдвэрийн бага цалин хөлсөнд түшиглэж амьдардгаас ард иргэдийн амьдрал илт сайжирч чадахгүй байна. Энэ бол Азийн улс орнуудад тулгарсан хамтын сорилт мөн. Энэ бол цаашид Азийн орнууд тогтвортой хөгжиж чадах эсэхийг шийдэх юм гэжээ.
Азийн хөгжиж буй том гүрний хувьд Хятад улс сүүлийн жилүүдэд энэ асуудлыг мэдэрч, "өргөн хүрээнд хөгжих " замаар зарим идэвхтэй хайлт хийсэн байна. Жишээлбэл, Хятад улс шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлалыг дэвшүүлж, ирэх таван жилийн улс ардын аж ахуй нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн иргэдийн амьдралыг баталгаажуулан сайжруулж, эдийн засгийн өсөлтийг хайж, нийгмийн эвсэг зохицонгуй байдал болон байгаль орчны хамгаалалтыг тэнцвэртэй авч явахаар чармайх зэрэг болно. Хятад улс өнөө дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн төв болж, мөн дэлхийн хамгийн том үйлчилгээний худалдааны экспортлогч орон боллоо. Хятад улс далайцтай өсөлтийг биелүүлэх нь нийт Ази тивийн хувьд хамгийн чухал зүйл мөн гэж мэргэжилтэн Жан Жяньпин үзэв.
Тэрээр хэлэхдээ: Хятад улс урьдын өргөн бус өсөлтөөс өнөөгийн ард иргэдийн амьдралыг чармайн сайжруулж, оршин суугчдын халамж, орлогыг чармайн нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөөс олсон үр өгөөжийг тэдэнд хүртээж байна. Энэ нь тогтвортой өргөн өсөлтийг биелүүлэх талаар бусад оронд сайхан үлгэр жишээ үзүүлэх болно гэжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, ирээдүйд Азийн улс орнууд тус бүс нутгийн асар их нөөц бүхий зах зээлийг хамтаар нээн хөгжүүлж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхээр дамжуулан Азийн бүс нутгийн хэрэглээг ахиулан дайчлах ёстой. Нөгөө талаар Азийн улс орнууд бүс нутгийн дотроо харилцан хөрөнгө оруулан худалдаагаа цаашид эрчимжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцлалын үйл явцыг ахиулж, энэ явцаас олон орон ашиг хүртэх ёстой юм гэжээ.
Энэ жилийн Бо Аогийн Азийн ээлжит чуулган бол уг чуулган албан ёсоор нээгдсэнээс хойших 10 дахь удаагийн ээлжит чуулган юм. Өнөө Бо Аогийн Азийн чуулган нь Ази тив түүнчлэн бусад тивийн улс орнуудын засгийн газар, аж үйлдвэр худалдаа, эрдэм шинжилгээний салбарын удирдагчдын Ази тив, түүнчлэн дэлхийн чухал үйл хэргийг авч хэлэлцэх дээд давхаргын хэлэлцээний тавцан болсон байна. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |