• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Энэтхэг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2011-04-12 09:17:36

      Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг Хятадын Сань-я хотод болох БРИКС-ийн орнуудын тэргүүн нарын гуравдагч уулзалтад оролцохоор 12-ны өдөр Энэтхэгээс мордсон байна. Энэтхэгийн Гадаад явдлын яам 11-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, энэ удаагийн хурлаар БРИКС-ийн орнуудтай төрөл бүрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Энэтхэг хүсэж байна гэжээ.

       Энэтхэгийн Гадаад явдлын яамны төлөөлөгч Вишну Пракаш хэлэхдээ, ерөнхий сайд Синг 12-ны өдөр Хятадын Сань-я хотод хүрч, БРИКС-ийн орнуудын дээд удирдагчдын уулзалтад оролцожх ба олон орны удирдагчтай хоёр талын болон олон талын уулзалт зохион байгуулна гэжээ.

        Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Манбир Синг сурвалжлагчийн асуултад хариулж хэлэхдээ, Хятад-Энэтхэгийн хамтын ажиллагааны харилцааг ахиулах Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөөгүй. Ерөнхий сайд Синг БНХАУ-ын дарга Хү Жиньтаотай уулзаж, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон асуудлаар ярилцах болно. БРИКС-ийн орнуудын нягт хэлхээ холбоог тогтоохоор хүчин чармайлт гаргасан Хятадын талыг Энэтхэг сайшааж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе