|
|
||
БРИКС-ийн орнууд гуравдагч орнуудын холбоонд чиглээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 11-ний өдөр илэрхийлжээ.
С.Лавров ОХУ-ын Гадаад хэргийн яамны веб сайтад бичсэн нийтлэлдээ, БРИКС-ийн орнуудын энэхүү механизмд оролцож байгаа нь Оросын олон ургалч гадаад бодлогын нэг хэсэг мөн. БРИКС-ийн орнууд нэгдэн нэн шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг байгуулан хамтын ашиг сонирхлоо ахиулахын төлөө юм. БРИКС-ийн орнуудын хүчийг нэгтгэн терроризм, үй олноор хөнөөх зэвсэг түгээн дэлгэрүүлэх, мансууруулах бодис наймаалах тэрчлэн интернет сүлжээний гэмт ажиллагаа хийх зэрэг шинэ заналхийлэл сорилтыг хамтаар туулахын төлөө юм гэжээ.
БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байх болно. Учир нь энэ бол БРИКС-ийн орнуудын ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжил, олон улсын аюулгүй байдлыг хамгаалахад атустай гэж С.Лавров илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |