• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнууд ямарч оронд чиглээгүй

CRI       (GMT+08:00) 2011-04-12 15:21:57

     БРИКС-ийн орнууд ямарч холбоонд чиглээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров 11-ний өдөр илэрхийлжээ.

      Лавров ОХУ-ын Гадаад хэргийн яамны веб сайт дээр сурвалжлагчийн асуултад хариулах үедээ, БРИКС-ийн орнууд бол оролцогчийн хамтын ашиг сонирхлыг ахиулах , илүү шударга ардчилсан дэлхийн дэг журам тогтоох зорилготой холбоо юм. Уг холбоо хамтын ажиллагаагаа өргөтгөн терроризм, үй олноор хөнөөх зэвсэг түгээн дэлгэрүүлэх, мансууруулах бодис наймаалах, компьютерын гэмт хэрэг зэрэг шинэ заналхийлэл сорилттой тэмцэхийг зорьдог. Энэ нь БРИКС-ийн орнуудын ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй, дэлхийн эдийн засгийн хөгжилд болон дэлхийн аюулгүй байдлыг батлахад ашигтай юм гэжээ.

       БРИКС-ийн орнуудын холбоо үүсээд удаагүй ч олон улсын тавцан дээр чухал элемент болсон байна гэж Лавров цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе