![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг тун саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт анх удаа Ази болон дэлхийн эдийн засгийн өсөлтөөр хамгийн түргэн Хятадад болж буй нь БРИКС-ийн бүх гишүүн орныг урамшуулж байна гэж илэрхийлээд БРИКС-ийн орны удирдагчидтай олон улсын улс төр, эдийн засаг, банк санхүүгийн хөгжлийн асуудал болон гишүүн орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах хүсэлтэй байна гэжээ.
БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засаг зэрэг чухал асуудлаарх зохицуулалтаа улам эрчимжүүлж, гишүүн орнуудын гадаад харилцаа, санхүү болон хөдөө аж ахуй, хотын удирдлага зэрэг салбарын хоорондын солилцоо, хамтын ажиллагаа түүнчлэн иргэний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ ба залуучуудын эрхэлж буй салбарын хүрээн дэх яриа хэлэлцээг цаашид ахиулах хэрэгтэй гэж Манмохан Синг хэлсэн байна.
БРИКС-ын орнуудын удирдагчдын 3 дахь уулзалт 14-ний өдөр Хятадын Хайнань мужийн Сань Яад болж, Хятад улсын дарга Хү Жиньтао хурлыг даргалан, Бразили, ОХУ, Энэтхэг болон өмнөд Африк зэрэг орны удирдагчид урилгаар оролцох юм./Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |