• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмын олон улсын нэр нөлөө өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-13 16:15:51

      БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3 дахь уулзалт 14-ний өдөр Хятадын Сань я хотод нээгдэнэ. Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров саяхан хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмын олон улс дахь нэр нөлөө дээшилсэн гэжээ.

      Сергей Лавров сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, нэг жилийн турш БРИК-ын орнуудын олон улсын үйл хэрэгт оролцох талын хамтын ажиллагаа маш их эрчимжлээ. БРИКС-ийн орнууд болон 20-ын бүлэг хамтын ажиллагааны явцдаа хамтаар хүчлэн чармайсны үрээр олон улсын банк санхүүгийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, ялангуяа дэлхийн банк болон олон улсын валютын сангийн өөрчлөлт тодорхой амжилтад хүрлээ. Өмнөд Африкийг элсүүлснээр БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм нь дэлхийн хэмжээнд өргөжин тэлсэн юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе