| |
|
|||||||||
|
||

2011 оны БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны салбарын анхны чуулга уулзалт 13-нд Хятадын Хай нань мужийн Сань я хотод эхэлж, Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн зэрэг БРИКС-ийн орнуудын улс төр, үйлдвэр худалдааны салбарын 500 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хоёр хоног үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалт "Шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнуудын хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн хөгжил" гэсэн уриан дор зохиогдож, төлөөлөгчид БРИКС-ийн орнуудын хөгжил болон дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрчим хүч эх баялгийг ашиглах болон тогтвортой хөгжил, БРИКС-ийн орнуудын хэрэглээний зах зээлийн нөөц хүчин болон худалдааны боломж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон банк санхүүгийн дэмжлэг, шинжлэх ухаан техникийн салбарт шинийг бүтээх болон ногоон өсөлт зэргийн асуудлуудад санал бодлоо илэрхийлцгээж, адил талаа нэгтгэн, адил бус саналаа нөөцөлж, өргөн хүрээнд тохиролцоонд хүрэхээр чармайж байна. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |