|
|
||
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 12-ны өдөр хэлэхдээ, Орос дэлхийн анхны дагуулыг амжилттай хөөргөсөн, анхны нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн, сансар судлалын салбарт олон чухал амжилт гаргасан орон болсны хувьд цаашид эрх байхгүй ч тус салбар дахь давуу талаа орхихгүй гэжээ.
Дмитрий Медведев мөн өдөр Москвад болсон олон улсын нисэгчтэй хөлөг сансарт хөөрснийг тэмдэглэх анхны арга хэмжээний концертыг үзэж сонирхсон бөгөөд олон улсын сансрын өртөөнд ажиллаж байгаа нисэгчидтэй утсаар холбогдож ярилцсан байна. Тэрээр мөн Кремлийн ордонд сансар судлалын салбарт гарамгай хувь нэмэр оруулсан дотоод гадаадын 40 гаруй хүнд гавьяаны одон гардуулжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулган энэ сарын 7-нд тогтоол батлан, жил бүрийн 4-р сарын 12-ныг олон улсын нисэгчтэй сансрын нислэгийн өдөр болгон, 1961 оны 12-р сард Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарины "Дорно 1" хөлгөөр сансрын анхны нислэгээ амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэхээр тогтсон байна. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |