|
|
||
Хятад улсын дарга Хү Жинь тао 13-ны өдөр Хай нань мужийн Сань я-д Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж, энэ жил Хятад Орос хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэж хоёр тал илэрхийлсэн байна.
Хү Жинь тао хэлэхдээ, өнгөрсөн жилд ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй 6 удаа уулзалт хийсэн нь Хятад Оросын стратегийн түншийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэрчлэн тус хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй өргөтгөхөд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ ондоо Хятадын тал Оросын талтай хоёр орны харилцааг цаашид тогтвортой гүнзгий хөгжүүлэхээр чармайхад бэлэн байна гэжээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, энэ бол миний бие энэ жил Хятад улсын дарга Хү Жинь таотай хийж байгаа анхны уулзалт юм. Сань я-д болох гэж байгаа БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3 дахь уулзалт болон Бө-ао-гийн чуулга уулзалтад оролцох гэж байгаадаа маш их баяртай байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Орос Хятад бол харилцан стратегийн түнш юм. Улс төр, эдийн засаг зэрэг салбар, мөн олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байгаа юм. Хоёр талын харилцааг цаашид улам хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |