|
|
||
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума12-ны өдөр засгийн газрын төлөөлөгчдийн хамт БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3 дахь уулзалтад оролцохоор Хятад руу морджээ.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3 дахь уулзалт 4-р сарын 14-15-ны өдөр Хятадын Хайнань мужийн Саня хотод болно. Өмнөд Африк анх удаа БРИКС-ийн гишүүн орны хувиар энэ уулзалтад оролцох гэж байна.
2010 оны 12-р сард БРИКС-ийн ээлжит тэргүүлэгч орон Хятад улс Өмнөд Африкийг мөн холбоонд элсэхийг урьж, Африк тивийн хамгийн том эдийн засгийн нэгж болох Өмнөд Африк энэ удаагийн уулзалтаар БРИК-ийн жинхэнэ гишүүн болох юм. Энэ удаагийн удирдагчдын уулзалт "ирээдүйг харж, хамтаар хөгжих" уриан доор болж байна.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |