• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхас олон улсын аялал жуулчлалын хот бүтээн байгуулахаар чармайж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-13 17:16:41

       Хятадын Лхасын мэдээний сүлжээ мэдээлснээр, Лхас 5 жилийн дотор олон улсын аялал жуулчлалын хот болохоор чармайж байгааг ТӨЗР-ны аялал жуулчлалын газраас мэдээллээ.

      Эх сурвалжид тэмдэглэхдээ, Лхас 2015 онд давхардсан тоогоор 8 сая 150 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлогыг 9 тэрбум 500 сая юань хүргэнэ. Аялал жуучлалын орлого нь дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 25%-ыг эзэлж , үндсэндээ "олон улсын аялал жуулчлалын хот "-ыг байгуулах зорилгодоо хүрнэ гэсэн байна.

       Хөх-нуур Төвдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш Лхасын жуулчлалын үйлс түргэн хөгжиж, олон улсын аялал жуулчлалын хот болоход өнгө нэмсэн байна. Лхас хот ирэх 5 жилд 6 талаар жуулчлалын соёл, үндэстний онцлог бүхий олон улсын хөгжлийг биелүүлнэ. Үүнд Будла ордон, Ихзуу хийд, Намцоо зэрэг жуулчлалын цэгээр жуулчдын сэтгэл дэх дүр төрхийг бүрдүүлж, Лхасын биет бус соёлын өвийг хамгаалах буюу залгамжлах явдалтай хослуулж, Төвд ший жүжиг, Гэсэр хааны тууж, Төвдийн бүжиг зэрэг уламжлалт соёлыг жуулчлалын соёлтой холбон, Төвд үндэстний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж, үндэстний уламжлалт соёлын онцлогийг бүх талаар харуулах, гол гол оршин суугчдын барилга болон Лхасын гол шашны барилгыг сэлбэн засах төслийг эхлүүлэх зэрэг талууд багтаж байна. \Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе