|
|
||
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Сань-я-д болно. Энэ удаагийн уулзалтаар БРИКС-ийн орнууд олон асуудлыг хэлэлцэхийг хүсэж байгаа бөгөөд талууд энэ уулзалтыг чухал,идэвхтэй үр дүнд хүргэх найдлага тавьж байна. Хэдийгээр улс орнуудын ашиг сонирхол, хүсэл адилгүй хэдий ч БРИКС-ийн орнууд олон талаар адил дуу хоолойтой байхыг талуудын хамтын хүсэл харуулж байна гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Олон улсын асуудлын мэргэжилтэн Е-Хайлинь үзлээ.
Тэрээр тэмдэглэхдээ, эдийн засгийн хамтын механизмыг тогтооход юуны өмнө хамтын ашиг сонирхлоо тогтоох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бодит байдал БРИКС-ийн орнуудыг бодлогын хувьд олон адил талтай болгосон гэжээ.
Хамгийн ойрын Ливийн асуудлаар жишээлэхэд, БРИКС-ийн аль ч гишүүн орон НАТО-гийн цохилтыг дэмжээгүй. Өнөөгийн гол асуудал бол шат өгсөн, адил боловч зохицуулалт хийгээгүй үйл ажиллагааг өөрсдийн зохицуулалттайгаар байр сууриа нэгдэлтэй болгон дээшлүүлэх явдал юм. БРИКС-ийн орнуудын хамтын ашиг сонирхол болон ойлголцлын үндсэн дээр өөрийн эрхгүй урган гарсан адилавтар үйл ажиллагаагаа өөрсдийн байр сууриа ухамсартай зохицуулах болгож, хамтын дуун хоолойгоо гаргах явдал юм. Энэ нь БРИКС-ийн орнуудын сүүлийн жилүүдийн томоохон ахиц гэж үзэх ёстой гэв.
БРИКС-ийн орнууд дэлхийн нутаг дэвсгэрийн 30 хувь, хүн амын 42 хувийг эзэлдэг. Шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын хувьд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Энэ удаагийн уулзалтад талууд өөрсдийн хүсэл саналаа тээж ирсэн нь яриангүй юм.
Бразил энэ удаагийн уулзалтаар дамжуулж шинээр хөгжиж байгаа орон хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд амжилттай нэгдэхийг хүсэж байна. Орос энэ механизмд бүрэн үүрэг гүйцэтгэж, олон улсад нөлөөлөх өөрийн нөлөөгөө дээшлүүлэхийг хүсэж байна. БРИКС-ийн орнуудын удирдагчидтай олон улсын улс төр болон гишүүн орон хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлыг авч хэлэлцэхийг Энэтхэг хүсэж байна. Өмнөд Африк боломжийг ашиглан, Африкийн эх газрын "төлөөлөгч"-ийн хувиар Африкийн орнуудын ашиг сонирхлыг сайтар хамгаалахыг хүсэж байна. Энэ удаагийн уулзалтаар дамжин олон улсын үйл хэрэг дэх БРИКС-ийн зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлж, БРИКС-ийн орнуудын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн өргөтгөх нь Хятадын талын хүсэл юм.
Е-Хайлинь хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын иймэрхүү олон талт үйл явц бол ашиг сонирхол адилгүй, хүсэл найдлага ч өөр юм. БРИКС-ийн орнууд санал зөрчилдөөнөө тэвчих шаардлагатай. Гагцхүү эдгээр бодит асуудлыг таньж ойлгосноор сая эдгээр адил бус хүсэл шаардлагаа олж хэлэлцэж чадах юм. Үүний зэрэгцээ БРИК-ийн орнууд олон нэгдмэл ашиг сонирхолтой, хүсэлтэй гэдгийг харах хэрэгтэй юм.
Мэргэжилтэн Е-Хайлинь хэлэхдээ, олон улсын шударга эдийн засгийн дэглэм тогтоох нь БРИКС-ийн орнуудыг нягтруулж буй гол хөдөлгөх хүч. БРИКС-ийн орнууд адил талаа хайж, таван орны механизмыг цаашид тогтворжуулж, зөв гольдролд оруулахыг Хятад улс хүсэж байна. Орон бүр өөрийн хүсэлтэй ч БРИКС-ийн орнууд дуугаа нэгтгэн, нэгдмэл үзэл бодолтой болох ёстой гэжээ.
Энэ удаагийн уулзалт нь БРИКС-ийн 4 орон хүрээгээ тэлсний дараах анхны дээд уулзалт юм. Даргалагч орны хувьд Хятад улс БРИКС-ийн орнуудад ямар үүрэг гүйцэтгэхийг талууд анхаарч байна. Е-Хайлинь хэлэхдээ, Хятад улс БРИКС-ийн орнуудын удирдагч болохыг хүсэж байгаагүй. Ингэх нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд бидний бодлого ч биш юм. Хятад улс энхийг урагшлуулж, зохицуулалт хийх үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоонд улам хүчтэй нөлөөлж, чухал үүрэг гүйцэтгэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, БРИКС-ийн орнуудын нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөтгөхөд тустай гэж мэргэжилтнүүд үзэж байна. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |