|
|
||
Олны анхаарлыг татсан БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт 4-р сарын 14-нд Хятадын Хайнань мужийн Сань-Я хотод болно. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн газрын зөвлөх Ү Пэн 12-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, одоогоор дотоод гадаадын 800 гаруй сурвалжлагч уг ажиллагааг сурвалжлахаар нэрээ бүртгүүлээд байна. Хятадын тал хэвлэлийн төв ажиллуулах, сайн дурынхны үйлчилгээ зэрэг хэлбэрээр хэвлэл мэдээллийнхэнд ажиллах бололцоо олгоно гэжээ.
Хятад улс анх удаа БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байна. Өмнөд Африк БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмын шинэ гишүүний хувиар анх удаа уулзалтад оролцож байгаа тул хэвлэлийнхний анхаарлын төвд байна. Ү Пэн хэлэхдээ, өнөө дотоод гадаадын 230 гаруй мэдээллийн байгууллагын 808 сурвалжлагч нэрээ бүртгүүлээд байгаа. Үүнээс 400 гаруй нь гадаадын сэтгүүлч юм гэжээ.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр хэвлэлийнхэнд бүрэн үйлчилгээ үзүүлэхээр Хятадын тал бэлтгэл ажлаа чамбай хийсэн. Хурлын хэвлэлийн төв 4-р сарын 12-ноос 14-ны өдрүүдэд сэтгүүлчдэд нээлттэй байх болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |