• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж Хятад Энэтхэгийн удирдагч илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-13 20:05:39

    Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Хайнань мужийн Сань Я-д БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалтад оролцож байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Сингхтэй уулзжээ. Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулан, Ази түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ.

    Хү Жиньтао хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай 4 зүйлт саналыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэх. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, дэд бүтцийн байгуулалт, мэдээллийн техник, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өрнүүлэх. Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Санал зөрөлдөөнийг сайтар зохицуулж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалах зэрэг багтаж байна.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, хилийн заагийн асуудлын тухай хэлэлцээг үргэлжлэн ахиулж, төв голч зүй ёсны, хоёр талаараа хүлээн авч чадах зохицуулах төслийг хайн эрэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Хоёр тал хилийн үйл хэргийн зөвшилцөл болон зохицуулалтын механизм тогтоохыг нааштай хайн хэлэлцэн, эртхэн тохиролцоонд хүрч, хилийн асуудлыг зохицуулахаас өмнө хилийн нутгийн энх тайван тогтвортой байдлыг сайтар хамгаалах ёстой гэж Хү Жиньтао онцолжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе