• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт баялаг үр бүтэмжтэй болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-13 20:42:40

    Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк зэрэг БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Хайнань мужийн Сань Я-д болох гэж байна. Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ний өдөр Сань Я-д хэлэхдээ, энэ уулзалт нь баялаг үр бүтэмжтэй уулзалт болж, БРИКС-ийн орнуудын эв найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ашигтай гэдэгт итгэж байна гэжээ.

    Тэрээр мөн өдөр БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа дээрх үгийг хэлжээ. Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын өнөөгийн байдал ээдрээ будлиантай, Хятад Оросын хоёр тал хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хэлбэрэлтгүй хөгжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалан, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе