• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг зөвшөөрчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-04-13 16:25:32

         Бразили, ОХУ, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк зэрэг БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын анхны бага хурал 13-ны өдөр Хятадын Сань Яад боллоо. Тус хуралд оролцсон Хятадын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин хурлын дараа хэлэхдээ, улс хоорондын худалдаа болон хөрөнгө оруулалтыг өргөтгөхөөр дамжин хамтын ажиллагааг эрчимжүүлж, аливаа худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх амлалт хийхийг таван орны сайд нар бүгд зөвшөөрөв гэжээ.

         Тэрээр сурвалжлагчид хандан хэлэхдээ, энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө олон сайд нар харилцах хэсэг байгуулахийг зөвшөөрч, тогтолцооны хүрээ хэмжээ, бодит арга хэмжээ гаргах ажлыг хариуцаж, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, хамтын ажиллагаа түүнчлэн бусад хөгжиж буй орны өмнөд өмнөдын хамтын ажиллагааг өргөтгөнө гэдгээ илэрхийлсэн байна.

         БРИКС-ийн орнууд мөн 20-ын бүлэг, цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр ба Дохагийн хөгжлийн хэлэлцээр зэрэг олон талын салбар дахь солилцоо хамтын ажиллагааны дундах солилцоо зохицуулалтаа цаашид эрчимжүүлж, хөгжингүй орнуудын ашиг тусыг улам сайн хамгаалах шаардлагатай болохыг таван орны сайд нар санал нэгтэй илэрхийлж байна гэж Чэнь Дэмин мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе