| |
|
|||||||||
|
||

БРИКС-ийн орнуудын банкны хамтын ажиллагааны тогтолцооны хурал 13-ны өдөр Хятадын Хайнань мужийн Сань Яад болов. Хятадын үндэсний хөгжлийн банк, Бразилийн хөгжлийн банк, ОХУ-ын хөгжил,гадаад эдийн засгийн банк, Энэтхэгийн экспорт импортын банк, Өмнөд Африкийн өмнөд Африк тивийн хөгжлийн банкнуудаас ирсэн банк санхүүчид болон БРИКС-ийн орнуудын нэрт бизнесменууд дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн хөгжил байдал, БРИКС-ийн орны банкнуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга Ли Үвэй уулзалтын нээлтийн ёслолд хэлэхдээ, эдийн засгийн хамгийн эрч хүчинтэй шинээр хөгжиж буй зах зээлийн орон болсны хувьд БРИКС-ийн орнууд банк санхүүгийн хямралын дунд эдийн засгийн өсөлт сэргэлтээ хамгийн тэргүүнд биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал цэг болсон байна.

Өнөөгийн нөхцөлд БРИКС-ийн орнуудын эдийн засаг, банк санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлэн хөгжүүлж гүнзгийрүүлэх нь олон талын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм./Анар орчуулав/
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |